Мексикийн мисс буудуулж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Мексикийн мисс буудуулж, амиа алджээ

Мексикийн загвар өмсөгч, 20 настай Мария Сьюзан Флорес Гомез гэгч бүсгүй өнгөрөгч долоо хоногт бусдын гарт хорлогдон амиа алджээ. Тэрээр  Мексикийн Синалоа мужийн хойд хэсэгт буудуулж, нас барсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.

Синалоа муж нь Мексикийн хар тамхины бүлэглэлүүд элбэгтэй нутаг дэвсгэрт багтдаг бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр цагдаа нар  Мария Сьюзаныг гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн таамаглаж буй гэнэ. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй ажээ.

Мариа Сьюзан нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “2012 Woman of Sinaloa” наадамд тэргүүн байрт шалгарч байжээ. Түүний цогцсыг өнөөдөр өглөө гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж