Сөрөг хүчний лагерийг дайран эзлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчний лагерийг дайран эзлэв

Тайландын арми хуягт техникийн тусламжтайгаар Бангкокийн төвд бэхэлсэн сөрөг хүчний лагерийг дайран эзлэв. Цэргийн төлөөлөгч эсэргүүцлийн голомтыг хяналтад авсан учир арми ажиллагаагаа зогсоож байна гэжээ.

Сөрөг хүчний долоон лидер дахин цус урсгахгүйн улмаас эрх баригч нарт бууж өглөө гэсэн байна.  Тэдний нэг нь жагсагчдад хандан гэртээ тарцгаахыг уриалахдаа улс төрийн тэмцлээ үргэлжлүүл гэжээ. Гэтэл хэсэг жагсагчид өөрсдөө тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн байна. Жагсагчдыг хөөн тарааснаар сөрөг хүчнийг зогсоож чадахгүй гэж экс ерөнхий сайд Таксин Чинават эрх баригчдад сануулсан байна. Үймээнийг үргэлжлүүлэхгүйн тулд 20-ны шөнө хотод хөл хорьсоныг армийн төлөөлөгч анхааруулжээ.

Лидерүүдийнхээ мэдэгдлийн дараа хэдэн зуун “улаан цамцтанууд”  байр байшинг шатаан сүйтгэж эхэлсэн байна. Хөрөнгийн биржийн барилга шатлаа. Channel 3 телевизийн байрыг шатаасны улмаас галд боогдсон 100 орчим хүнийг нисдэг тэргээр авсан байна. Энэ үеэр наад зах нь таван хүн үрэгдэж, 10 хүн шархадсан байна. Италийн сэтгүүлч энэ үймээнээр алагдсан гэнэ.Тавдугаар сарын 18-нд Засгийн газар нь сөрөг хүчинтэй хэлэлцээр хийхгүй гэлээ. Маргаад нь армийнхан босогчдын лагерийг дайран эзэлсэн байна.

Хотод нийтдээ гучаад байр байшинг шатаасны тоонд томоохон банкны байр, худалдааны төв байгаа гэнэ. Улаан цамцтанууд тус орны зүүн хойд хэсэгт орон нутгийн захиргааны байрыг галджээ. Өчирдөр орой Тайландын 76 мужийн 23-д нь хөл хорио тогтоосон байлаа.

Фото

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж