“Take That” аялан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

“Take That” аялан тоглолт хийнэ

Их Британийн “Take That” хамтлаг ирэх оны зургаагаас наймдугаар сарын хооронд Европ тивийг тойрон аялан тоглолт хийхээр болжээ. Аялан тоглолтын эхний зогсоол Британийн Манчестер хот байх гэнэ. Тус хотын “Этихад” цэнгэлдэхэд зургадугаар сарын 19, 20-нд тоглох ажээ. Энэ тухай хамтлагийн гишүүн Робби Уилльямс “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Take That” хамтлаг мөн Гласгоу хотын “Хампден”, Лондон хотын “Уэмбли” зэрэг цэнгэлдэхэд тоглох бөгөөд тоглолтын тасалбараа аль хэдийнэ худалдаалж эхэлсэн байна. Түүнчлэн Герман, Австри, Итали, Швед зэрэг орнуудаар аялан тоглох ажээ.

“Take That” 1991-1996 оны хооронд ид хүчээ аван алдаршиж, 25 сая хувь хуурцаг борлуулж, амжилтад хүрсэн ч Робби Уилльямсийг хамтлагаасаа гарснаас хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ таржээ. Үүний дараа 2005 онд Робби Уилльямс хамтлагтаа эргэн ирснээр  “Take That” хамтлаг эргэн нэгдэж, өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж