Украйн ОХУ-аас авах хийн түлшийн хэмжээгээ танана

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Украйн ОХУ-аас авах хийн түлшийн хэмжээгээ танана

Украйн улс Оросоос авдаг байгалийн хийн түлшний үнийг багасгах гэж хоёр жил оролдож байна. Тус улсын төрийн өмчит “Нафтогаз” компани 2012 оны эцэст Оросоос 26 тэрбум куб метр байгалийн хий импортлох аж. Энэ оны эхэнд импортын хэмжээг 27 тэрбум куб метр гэж зарлаж байсан юм.

Тус улс 2011 онд Оросоос 40 тэрбум куб метр байгалийн хий импортолж байсан байна. Оросын байгалийн хийн түлшний үнэ энэ янзаар үнэтэй байвал 2013 онд 18 тэрбум куб метр болтол танах төлөвтэй байна. “Нафтогаз” компани Оросын “Газпром”-оос 1000 куб метр байгалийн хийн түлшийг 432 ам.доллараар худалдан авдаг аж. Энэ дүнг Украйнчууд 250 ам.доллар болгох сонирхолтой байгаа юм байна.

Энэ сарын эхээр Украйнчууд Польшийн тээвэрлэх хоолойг ашиглан Германаас байгалийн хий импортолж эхэлжээ. 2013 онд Германаас 5 тэрбум куб метр байгалийн хий импортлохоор Засгийн газар нь төлөвлөсөн гэнэ.

 

Э.Хулан

 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж