Цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын чуулган эхэллээ

НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх ээлжит дээд хэмжээний уулзалт өчигдөр Катарын нийслэл Доха хотод эхэлжээ. Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд Майти Ноана-Машабанне “Цаг агаарын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн сорилтыг бид хамтдаа даван туулах нь хамгийн нэн тэргүүний асуудал болоод байна” гэдгийг онцолж,  дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагааг нээсэн байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад Өмнөд Африкаас гадна Бразиль, Энэтхэг, Хятад тэргүүтэй хэд хэдэн орны төлөөлөгчид оролцож байна. Уулзалтын үеэр Хятадын Цаг уурын өөрчлөлтийн албаны төлөөлөгч Су Вэй “Дэлхийн улс орнуудын өмнө нийтлэг тулгамдсан асуудал болсон цаг уурын өөрчлөлт хөгжил буурай, ялангуяа эдийн засгийн хөгжил буурай орнуудад хүндээр тусч байна. Иймд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор  Хятадын зүгээс техник технологи болон санхүүгийн хувьд бусад орнуудад туслахад бэлэн байна” хэмээжээ.

Энэ удаагийн уулзалтаар 2020 он хүртэлх цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх стратегийн хэд хэдэн асуудлыг мөн хэлэлцэх аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж