
Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас зарим голуудын усны төвшин нэмэгдэж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байсан билээ. Энэ сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг, Орхон голын “Өндөр эрэг” гэдэг газар усанд унаж осолдсон Х.Даваадорж гэгч /14 настай эрэгтэй/ хүүхдийг тус аймгийн Онцгой байдлын газраас Аврах отрядын усны хоёр бүлэг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ОБЕГ-аас энэ сарын 19-ны 16:00 цагт Сэлэнгэ аймаг руу Аврах тусгай ангиас нэмэгдэл хүч гаргасан байна.
Д.Долгор