
Монголчууд дөрвөн жилд нэг удаа парламентын төлөөлөл, орон нутгийн төлөөлөл болон төрийн тэргүүнээ сонгодог уламжлалтай. Харин сонгуулийн тухай хуулийг ийнхүү зургаан сарын өмнө баталдаг нь хуулийг иргэдэд таниулах, саналаа хэрхэн өгөх зэргийг урьдчилан таниулж, сонгогчдын ирцийг бүрдүүлэх зорилготой юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эрт баталж, хуулийг сонгогчдод таниулах ажлыг зохион байгуулах шаардлагатай тухай албаны хүмүүс хэлж байна.
Ш.ЧИМЭГ