
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс жендерээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зарлаж, хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүдийн клуб, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ байгууллага хамтран оролцож, хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар олон нийтэд мэдээлэл өгөх ажээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүчирхийлэлд 42 эмэгтэй гэр бүлийн өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн 80 хувь нь гэрлэлтийн баталгаатай, үлдсэн хувь нь хамтран амьдрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН