Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Энэ сарын 19-ны өдрийн 15:02:35 цагт  Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун хойд зүгт 65 км-ийн зайд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизик судалгааны хүрээлэнгээс мэдээлж байна. Уг мэдээллийн дагуу тус  аймгийн Онцгой байдлын хэлтэс болох Ханх сумын Засаг даргаас тодруулахад тухайн газар нутагт хохирол учрах хэмжээний үзэгдэл  мэдрэгдээгүй гэсэн хариултыг өглөө.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж