![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/4/c90db75f95a88c0d/ee2ee457ce64950aoriginal.jpg)
УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын нарийн бичгийн дарга асан, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нь “Санал тоолох машин УИХ-ын гишүүн З.Энхболдын өөрийн компанийнх гэсэн мэдээлэл бидэнд ирсэн, үүнийг шалгах ёстой” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан юм. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд гүтгэлэг гэж үзэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулаад байсан.
Харин өчигдөр Л.Оюун-Эрдэнэ өөрийн facebook хуудсаар дамжуулан Хууль хяналтын байгууллага З.Энхболд нь санал тоолох машин оруулж ирсэн компанитай ямар нэг байдлаар холбоогүйг баримтаар нотолсон тул сонгуулийн үеэр ташаа мэдээлэлд үндэслэн дээрх агуулга бүхий мэдээлэл хийсэндээ УИХ-ын дарга З.Энхболдоос хүлцэл өчье гэжээ.
Г.ДАРЬ