Нөөцийн махны бэлтгэл ажлын талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны бэлтгэл ажлын талаар мэдээлнэ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр нөөцийн махны бэлтгэл ажлын талаар 14.00 цагт мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд Монголбанк, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд оролцож, цаг үеийн мэдээлэл өгөх юм байна.

Нийслэл болон томоохон аймгуудын хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн махыг бэлтгэдэг болсон. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөх үед үнийг бууруулах, хэрэглэгчдэд хямд үнээр борлуулах зорилгоор бэлтгэдэг нөөцийн махны талаар салбарын яамны зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж