News.mn 30 мянган ”найз”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

News.mn 30 мянган ”найз”-тай боллоо

Цаг бол алт гэж хүмүүс ярьдаг. Алт шиг цагаа хэмнэж, цаг үеийн мэдээ мэдээллийг хурдан шуурхай авч чадна гэдэг өнөө цагт хамгийн том давуу тал.

Бид уншигч, үзэгч та бүхэндээ Монголын болоод дэлхий дахинаа өрнөж буй үйл явдлын мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүргэхийг хичээн ажилладаг билээ. Та бүхэн бидний бэлтгэсэн мэдээ, мэдээллийг News.mn сайт болон Eagle News TV-ээр хүлээн авдаг. Харин одооноос бид уншигч үзэгч та бүхэндээ дахин нэг алхам ойртож, илүү шуурхай, илүү хялбараар мэдээ мэдээллээ авах боломжийг бүрдүүллээ.

NEWS агентлаг өнөө цагийн хамгийн олон хэрэглэгчтэй сошиал сайтууд болох фейсбүүк, твиттер, Youtube сайтуудаар дамжуулан өөрсдийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах тойм нэвтрүүлгүүдээ хүргэж эхлээд байна.

  • Манай фейсбүүк хуудас одоогийн байдлаар 31 мянга гаруй Like-тай болоод байгаа ба уншигчид өөрийн санал бодлоо нээлттэй хуваалцаж, нийгэм дэхь болж бүтэхгүй байгаа зүйлтэй хамтдаа тэмцэж байна.
Үүний нэг жишээ бол “News” агентлагийн санаачлан хэрэгжүүлсэн “Цэмцгэр Улаанбаатар” төсөл юм. Энэхүү төсөлд уншигчид маань маш идэвхитэй оролцож, ойр орчиндоо байгаа  хогтой газруудын зургийг манай фейсбүүк хуудсаар дамжуулан нийтэлж, хариуцан ажилладаг СӨХ болон холбогдох албан тушаалтнуудад хүргэсэн юм.
  • “Eagle News” телевизээр гарсан мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүдийг та хэрвээ үзэж амжаагүй бол Youtube сайт дахь “Eagle News TV” нэртэй channel-аас хүссэн үедээ хүссэн нэвтрүүлгээ үзэх боломжтой юм.
“Eagle News TV” channel одоогоор 196 subscribers-тай, видео үзсэн нийт тоо 627,324 болоод байна.
  • Жиргээчид бол хамгийн хурдан мэдээлэл түгээгчид. Бид ч мөн твиттерээр дамжуулан мэдээ мэдээллээ хурдан шуурхай хүргэсээр байна. Манай твиттер хаяг одоогоор 3800 орчим дагагчтай болоод байгаа юм. Та бүхэн биднийг дагаснаар мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүлээж авахаас гадна бидэнд өөрийн санал хүсэлтээ ирүүлэх боломжтой юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж