Бат, Сүбээдэй нар дорнод европт

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Бат, Сүбээдэй нар дорнод европт

1241
он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл
хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд,
Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж
буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. 1241 он. Европ
дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг,
чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд
байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас
хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас
харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв.
Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч
чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм
хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ
дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн,
хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж
байлаа. Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг
морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн
замд хэрмэл санваартнуудын бараа тасарч… Энэ цагийг хүртэл өөрсдийгөө
ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог
аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд
бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй
Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах
оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн
ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж