Гаалийнханд хуурамч дарс илрүүлэх арга заажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Гаалийнханд хуурамч дарс илрүүлэх арга заажээ

Монгол Улсад импортоор оруулж ирж буй дарсны хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ хэрээр иргэд хилээр хуурамч дарс нэвтрүүлэх тохиолдол ихэсч байгаа тул дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоохоор гаалийн ажилтнуудад сургалт зохион байгуулжээ. Гаалийн ерөнхий газраас Францын Элчин сайдын яаманд хүсэлт тавьсны дагуу хуурамч дарсыг илрүүлэх талаар сургалтыг өнгөрсөн долоо хоногт явуулсан байна. Сургалтад гаалийн хяналт, шалгалтын байцаагчид болон ТББ-ын төлөөллүүд оролцсон байна. Энэ үеэр хуурамч дарсыг гаднаас нь хэрхэн танхим, жинхэнэ дарснаас ялгагдах шинж тэмдэг зэргийг зааж, сургасан гэнэ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж