Түвд оюутнууд эсэргүүцлээ илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Түвд оюутнууд эсэргүүцлээ илэрхийлжээ

Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө амиа золиослон, зулын гол болж байгаа Түвдийн энгийн номхон иргэдийг өмгөөлсөн түвд оюутнууд цагдаа нартай мөргөлдсөн хэрэг гарчээ. Хятадын Цинхай дүүрэг дэх түвд оюутнууд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авах гэсэн тэмцэлд олон хүн амиа алдаж байгаад Хятадын Засгийн газрыг буруушаасан санаагаа түвд хэлээр ярьж, илэрхийлсэн байна.

Мөргөлдөөний улмаас 20 оюутан эмнэлэгт хүргэгджээ. Тэд бүгд Хайнань мужид оршин суудаг түвд оюутнууд байсан Түвдийн тэмцэгчдийн хөдөлгөөнөөс мэдэгдсэн байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж