Өчигдөр ой тогтоолтын дэлхийн аварга Т.Мягмарсүрэн “Хүн хуанли” төрлөөр, С.Цогбадрам “Flash Numbers” төрлөөс алтан медаль хүртэж оюуны олимпийн аварга болцгоолоо. Мөн мөнгөн медалийг С.Акжол хөзрийн төрөлд хүртсэн. Сайхан мэдээлэл тасарсангүй. Оюуны олимпод түрүүлдэг, байнга дээгүүр байрт ордог тамирчид ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудын тамирчид байдаг. Харин монголчууд энэ жилийн тэмцээнд түрүүлж, алтан медалийг ихэрлүүлж чадав. Үүнтэй хамт нэгэн эрхэм зүйл бидэнд ирсэн. Энэ бол итгэл. Оюун ухаанаараа дэлхийн жишгээс нэг их хоцроогүй тул хөгжилд хөтлөх итгэл. Оюутан залуус бүгд тэтгэлэг нэхэж хэвтдэг гэх нөгөөх эсрэг үзлийг огт үгүй хийх эхний хөшүүргэ нь эд нар болж чадлаа.
Оюун ухааны олимпод урд хөршийнхөн ямагт дээгүүр байрт бичигдэж ирсэн. Манай тамирчдын түрүүлдэг төрөлд ч урд хөршийнхөн дэгээүрт бичигдсээр иржээ. Гэтэл монгол улсын тамирчин цээжлэх ёстой 300 тоог нэгийг ч алдалгүй нэрлэж түрүүлсэн нь бахархах учиртай зүйл. Нэг секундэд нэг л тоо цээжилнэ гэхээр энэ хүн 300 секундэд тоо цээжилж, түүнийгээ алдалгүй хэлсэн гэдэг бол хэн хүний чадаад байх зүйл биш.
Магадгүй өнгөрсөнд үлдсэн тэр их түүхээ бахархлаа болгож, туг хийн суудаг манай оронд дэлхийн жишигт нийцсэн өндөр технологи бүтээгдэж, дэлхий шагшрах тийм цаг ирэхийн цондон ч байж болох.