“Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар-100 хоног” танилцуулга, нээлттэй хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулж буй “Боловсрол, Шинжлэх ухааны салбарын “ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ” бодлогын хэрэгжилтийн тайлан-уулзалт, нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг уръя.
Тайлан-уулзалт, нээлттэй хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд 2012 оны 11 дүгээр сарын 28-ны Лхагва гаригт 14 цагаас эхэлнэ.
Хөтөлбөр:
- “Боловсрол, шинжлэх ухааны Чанарын шинэчлэл-100 хоног” зурагт тайлан
- “Боловсрол, Шинжлэх ухааны салбарын “ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ” 100 хоногийн ажлын тайлан, цаашдын зорилт”
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
- Санал, сэтгэгдэл, асуулт хариулт
- Хаалт
“Иргэн Таны санал үнэ цэнэтэй”
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ