
Өөрөөр хэлбэл, килограмм улаанбуудайд нэг хувь бяцарсан тариа байх ёстой бол энэ жилийн ургацад 1.84 хувьтай гарчээ. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гурилын үйлдвэрүүдийн эрсдлийг багасгах, иргэдэд эрүүл хүнс нийлүүлэх үүднээс цаашид гурилын стандартад нийцсэн сортын улаанбуудай дагнан тариалах хүсэлтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлжээ.
Энэ жилийн ургац хураалтын явцад 13.8 мянган га талбайн ургац хяруунд цохигдсоноос үр тарианы хэмжээ 22 мянган тонноор буурсан юм. Улсын хэмжээнд 468 мянган тонн үр тариа хураан авчээ.
Б.ЗАЯА
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
