
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу тойргийн хороо нь санал хураалтын дүнг тав хоногийн дотор дүүрэг, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх ёстой. Энэ хугацаа нь арванэгдүгээр сарын 26 буюу өчигдрөөр дуусгавар болж буй. Харин дахин санал хураалтыг долоо хоногийн дотор, аль нэг амралтын өдрөөр зохион байгуулахаар хуульд заасан байдаг аж. Тиймээс СЕХ болон УИХ-ын зүгээс тойргийн хорооны шийдвэрийг эргэн харах учиртай, учир нь баасан гариг нь ажлын өдөр учраас амралтын өдөр буюу ням гаригт дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа гэнэ. Дахин санал хураалтаар ирц босго хувьдаа хүрэхгүй тохиолдол дахин гарвал олонхийн санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох хуулийн заалттай юм байна.