Авто ослоор таван настай хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Авто ослоор таван настай хүүхэд амиа алджээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хоёр машин мөргөлдсөний улмаас бага насны хүүхэд амиа алдаж, долоон хүн гэмтсэн харамсалтай осол гарчээ. “Hyundai” маркийн 88-30 улсын дугаартай машин 94-04 улсын дугаартай машиныг араас нь мөргөсний улмаас гурван том хүн, дөрвөн хүүхэд хүнд бэртэж, таван настай Б газар дээрээ нас барсан байна.

Ослын шалтгааныг тодруулахаар Төв аймгийн Замын цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа ажээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж