
Монголын таван пoп дивагийн нэг хэмээгддэг, "Prosounds" студийн захирал, СТА Ж.Алтанцэцэг Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн билээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 24-нд гавьяат цолныхоо найрыг Улаанбаатар ресторанд нижгэр тэмдэглэж өнгөрлөө. Бие жижиг ч хоолойн чадлаараа аргагүй л Дива бүсгүй маань найранд нь уригдан ирсэн зочид бүртэй гар барьж ая дуугаа өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн дээрээс энэхүү найранд Монголын хамтлаг, дуучид ая дуугаа өргөж Алтаад бэлэг барьж цомхон хэмжээний тоглолт боллоо. Гавьяат дуучны нэртэй хамт үргэлж түүний хань Сүхээ гэж хүн бүхэн ам уралдан магтсан найр наадам болсон. Урлагийн хүний гэр бүл тогтвортой халуун дулаан, хайр халамжтай байж уран бүтээлч хүнээс уран бүтээл гардаг гэдэг. Тэгвэл гавьяатын найранд дээр найз нөхөд хүндэт зочидоос гавьяат авсан хүн бол нөхөр Сүхээ байлаа. Эхнэрийнхээ найрны гол ройлд нь тоглож бүхий л юманд хуруу, хошуу дүрж ерөнхийлөн зохион байгуулсан Сүхээ ноёнтон үүний хариуд бөөн бөөн магтаал, зочидын хэлснээр гавьяат авсан юм. Найр эхлэхээс эхлээд дууссан дуустал зохион байгуулагчийнхаа ажлыг 100 хувь гүйцэтгэсэн Сүхээ ноёнтон гавьяат цолны найрыг сүрхий зохион байгуулж дээрээс хоёр хүүхдээ бөөцийлөөд хөлсөө дуслуулан гүйж явааш хархад үнэхээр л халамжтай хань, аав юм даа гэсэн бодол төрсөн.
Гавьяатын найранд төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, БСШУЯ-ны сайд Гантөмөр, соёл урлагийнхан, найз нөхөд, ахан дүүс нь цуглаж олонтой хүн гэдэг нь энэхүү найранд харагдсан юм. Найран дээрээ хоёр гурван хувцас сольж өмсөж мөн дээрээс нь хөөрхөн гүнжтэйгээ адилхан даашинз өмссөн билээ. Авьяаслаг ээжийн охин урлагт хайртай дуулж бүжиглэдэг гээд авьяаслаг гүнж нь дургаа татуулахдаа хүртэл донжлог байсан шүү. Сонирхуулахад МУГЖ Алтаагийн энэ өдрийн хамгийн содон гоёл нь найрандаа захиалан хийлгэсэн алтаар чимэглэсэн даашинз байлаа. Тэрээр гавьяат цолныхоо найранд хүндэт зочидоосоо хурдан удмын адуу, алтан хос аяга, хоёр машин зэрэг нүнжигтэй бэлэгүүдийг авсан юм. Ингээд МУГЖ Ж.Алтанцэцэгийг гавьяат цолны найрыг зургаар сонирхоно уу?