![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/fc2192cb01f19bb4/163f45e8bfe015fforiginal.jpg)
Мөн өнөөдөр 13.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн 14.30 цагт эхлэх Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
Мөн өнөөдөр Ажлын хэсгүүд хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.
- “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
- Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас “В” танхимд