Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг юм. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн энэ сарын 22-нд нээлтээ хийн 80 гаруй уран бүтээлчийн 160-аад бүтээлийг танилцуулж буй. Уг үзэсгэлэнд ирсэн бүтээлүүдээс шилдэг уран бүтээлийг арваннэгдүгээр сарын 25-нд тодруулан улсын сан хөмрөгт худалдан авах байсан ч одоог хүртэл Соёл, спорт аялал жуучлалын яамнаас шийдвэр ирээгүй байгаа учраас хойшлуулаад байгаа аж. Одоогоор шилдэг бүтээлийг хэзээ тодруулах нь тодорхойгүй байна.
Г.ДАША