Үүнийг дэлхийн хамгийн том нүүрс импортлогч Хятадад нүүрсний нөөц хангалттай их байгаагаас нүүрс аваагүй байж магадгүй гэж тайлбарлаж байгаа аж. “Нөөц их, эрэлт бага байгаа учраас, магадгүй санхүүжилтын асуудлаас болж нүүрс аваагүй ч байж болно” гэж хэвлэлд нэрээ хэлэх хэлээгүй нүүрсний худалдаачин ярьсан байна.
“Гурван ч усан онгоцны нүүрсийг аваагүй бол цаашид үнэ унаж болох л юм, гэхдээ тийм ч их биш. Өнгөрсөн зургадугаар сард Азийн хэмжээнд болон Хятадын зах зээлд болсон огцом үнийн уналт шиг зүйл болохгүй байх. Өвлийн нүүрсний нөөц хангалттай их бий, Мөн аравдугаар сард эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Ер нь өвлийн хэрэглээ эрэлт нэмэгдэх хөшүүрэг болох байх” гэж мөн нэрээ нууцлахыг хүссэн нүүрсний зах зээлийн ажиглагч “Ройтерс”-т ярьсан байна. Австралийн Newcastle эрчим хүчний нүүрсний индекс энэ оны эхнээс 30 хувиар унаж, нэг тонн нүүрсний үнэ 81 ам.доллар болсон билээ. Харин өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний нүүрс 84 ам.доллар болж өсөөд байгаа юм.
Арваннэгдүгээр сард авах нүүрсний гэрээг аравдугаар сарын эхэнд хийсэн байдаг. Гэрээ хийсэн өнгөрсөн аравдугаар сард Австралийн эрчим хүчний нүүрсний жишиг үнэ 85 ам.доллар байжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Хятадын нийт эрчим хүчний нүүрсний нөөц 93.7 сая тонн байгаа гэж мэдээлсэн бөгөөд энэ нь тус улсын 29 өдрийн хэрэглээ юм байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад найман өдрөөр их нөөц байгаа аж.
Гэхдээ хятадууд цаашид Австралийн нүүрсийг худалдаж авна гэж бодож байна гэж нүүрсний худалдаачид ярьсан байна.