Попын гүнж, нэрт дуучин Бритни Спирс “Талархлын баяр”-ын амралтын өдрөөр буюу өнгөрөгч ням гаригт гэр бүлийхэнтэйгээ цагийг өнгөрүүлжээ. “X Factor” шоуны шүүгчээр ажиллаж байсан тэрээр төрсөн эгч Жеми Лайн болон хоёр хүүгийнхээ хамт дэлгүүр хэссэн байна.
Цагаан өнгийн “Smart” машин хөлөглөсөн Бритни Калифорниар өдрийн турш дэлгүүр хэссэн гэнэ. Бритни одоогоор найз залуу Жэсон Травиктай хамт амьдарч байгаа ч хосуудыг салсан гэх цуу яриа дэгдээд байгаа. Харин өдгөө 30 настай дуучин Бритни энэ талаар ямар ч мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Э.АНХТУЯА