Сүхбаатар дүүргийн шүүх болон Нийслэлийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон бол цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан. Тэднийг эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж ялласан юм. Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг нарын хүмүүс ажиллаж байгаа.
Хошууч генерал Ч.Амарболд өдгөө хуучнаар Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид шилжээд нэг сар гаруй болж байгаа бол хурандаа Ш.Батсүх Амгалан дахь хориход ял эдэлж байгаа. Харин хурандаа О.Зоригтын хувьд Клиникийн нэгдсэн III эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.