“Ferrari” Хятадад баяраа тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

“Ferrari” Хятадад баяраа тэмдэглэжээ

Италийн спорт загварын автомашин үйлдвэрлэлийн “Ferrari S.p.A.” компани нэрийн брэндийн автомашинаа БНХАУ-д худалдаалж эхэлсний 20 жилийн ойгоо тэмдэглэжээ. Хятадын Гуанжоу хотод болсон тус ойн арга хэмжээнд нийт 130 гаруй “Ferrari” брэндийн автомашин оролцсон баярын жагсаал зохион байгуулсан байна. Автомашины парадыг 250 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Мөн энэ үеэр компанийн зүгээс “Ferrari 458 Italia V8” гэх шинэ загварын автомашинаа анх удаа олонд дэлгэн үзүүлсэн аж. “Ferrari” брэндийн автомашинуудын жагсаал Гуанжоу хотын Хайсинша өргөн чөлөөнөөс эхэлж, жагсаалын тэргүүнд Италийн нисгэгч Жанмария Бруни  “Ferrari 458 GT2” автомашиныг жолоодон явсан байна. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж