Олимпийн бамбар нийслэлд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Олимпийн бамбар нийслэлд ирлээ

МҮОХ-ноос санаачлан Монгол орны өнцөг булан бүрт хүрсэн Олимпийн бамбарын аялал 21 аймгийг тойрсны эцэст нийслэл Улаанбаатар хотноо ирлээ. 2010 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгаас гараагаа эхэлсэн энэхүү бамбар өнгөрсөн сард Сүхбаатар аймгийн сумд, арван жилийн сургуулиудаар аялсан билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон нийслэлийн дүүргүүдэд бамбар шилжүүлэх ёслолын ажиллагаанд ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин болон найман дүүргийн олимпийн зөвлөлийн төлөөлөл оролцлоо.  Энэ үеэр ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван хэлэхдээ “Олон улсын олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэх, түгээхэд энэхүү арга хэмжээ чухал нөлөөтэй. Улс орон даяар энэхүү бамбар аялснаар Монгол орны хүүхэд залуус олимпизмийн тухай мэдлэгийг олж аван, спортоор хичээллэх хүсэл сонирхол нэмэгдэж буйг би ажигласан. Энэхүү санаачилгыг ОУОХ-ны зүгээс сайшааж, бусад улс оронд ч хэрэгжүүлж болох тухай өгүүлсэн. Ирэх сард Улаанбаатар хотын дүүргүүд бамбарыг амжилттай аялуулахыг хүсэн ерөөе” гэсэн юм.

Эх сурвалж: www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж