“Засгийн газрын 100 хоног ба орон нутагт” сэдэвт сурталчилгааг ЗГХЭГ-аас зохион байгуулах бөгөөд энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүйн яамд 100 хоногт хийсэн ажлын тайлангаа олон нийтэд таниулах аж. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 27-нд буюу маргааш “Засгийн газрын 100 хоног ба орон нутагт” сэдэвт сурталчилгааг ЗГХЭГ-аас зохион байгуулж, Байгаль орчин, ногоон хөгжлийн, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүйн яамд 100 хоногт хийсэн ажлын тайлангаа олон нийтэд таниулцуулах ажээ.
Мөн лхагва гаригт Барилга, хот байгуулалтын, Батлан хамгаалахын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлалын, Уул уурхайн яамд тайлангаа танилцуулах бол мөн өдрийн 15 цагаас “11 11 төв”-д иргэд олон нийтийн санал хүсэлт, гомдол, талархлыг хүлээн авсан, шийдвэрлэсэн тухай тайлангийн нээлттэй арга хэмжээг ЗГХЭГ-аас зохион байгуулна гэжээ. Харин энэ сарын 29-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжлийн, Нийгмийн хамгааллын, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яамд 100 хоногт хийсэн ажлын тайлангаа таниулах бөгөөд энэ өдрийн 21:00 цагаас “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” сэдэвт шууд нэвтрүүлгийг МҮОНТ-ээр зохион явуулахаар төлөвлөөд байна. Мөн 100 дахь өдрийн хүрээнд энэ сарын 30-ны 18:00 цагаас Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн нэгдсэн арга хэмжээг Соёлын төв өргөөнд 18:00 цагт зохион байгуулах ажээ.