“Samsung” уян дэлгэцтэй гар утас бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

“Samsung” уян дэлгэцтэй гар утас бүтээнэ

Өмнөд Солонгосын гар утас үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Samsung” корпораци ирэх онд уян дэлгэцтэй смартфон үйлдвэрлэхээр ажиллаж байгаа тухай мэдээлжээ. Энэхүү уян дэлгэц бүхий смартфон нь илүү нимгэн, илүү тод, бат бөх чанартай байхаараа онцлог байх гэнэ. Шинэ загварын смартфон нь 5.5 инчийн OLED дэлгэцтэй, 0.3 мм-ийн зузаантай байх ба эвдрэлгүйгээр нугарч, мурийх боломжтой байх аж. Одоогоор уг смартфоны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байна. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж