Apple, Samsung-ийн маргаан дахин дэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Apple, Samsung-ийн маргаан дахин дэгдлээ

Гар утас, смартфоны зах зээлд тэргүүлэгч Америкийн “Apple” компани Өмнөд Солонгосын “Samsung” компанийг “Galaxy Note II”-оос эхлээд  зургаан ч удаа зохиогчийн эрх зөрчсөн хэмээн өнгөрсөн баасан гаригт холбооны шүүхэд өгснөөр дэлхийн ухаалаг гар утасны компаниудын хооронд зохиогчийн эрхийн ээлжит маргаан дахин  дэгдлээ.

Хоёр компани  өнгөрсөн наймдугаар сард мөн л “Apple” компанийн заргын дагуу Калифорнийн Сан-Хосегийн шүүхээр заргалдаж, уг заргаар “Samsung” өрсөлдөгч “Apple” компанид 1.5 тэрбум ам.долларыг төлөхөөр болсон юм. Харин “Apple” компани энэ удаа  “Samsung”-ийг шүүхэд өгөхдөө Wifi-тай Galaxy 8.9 андройд таблет, Galaxy 2 10.1таблет , Galaxy S3 зэрэг бүтээгдэхүүндээ хамгийн сүүлийн үеийн шинэ андройд "Jelly Bean" үйлдлийн системийг нь ашигласан хэмээн тайлбарлажээ. Харин “Samsung” дээрх мэдэгдлийг эрс няцааж, “Apple”-ийг  iPhone болон IPad-ддаа тэдний өөрсдийнх нь зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн хариу гомдол гаргаж байгаа аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж