
Хоёр компани өнгөрсөн наймдугаар сард мөн л “Apple” компанийн заргын дагуу Калифорнийн Сан-Хосегийн шүүхээр заргалдаж, уг заргаар “Samsung” өрсөлдөгч “Apple” компанид 1.5 тэрбум ам.долларыг төлөхөөр болсон юм. Харин “Apple” компани энэ удаа “Samsung”-ийг шүүхэд өгөхдөө Wifi-тай Galaxy 8.9 андройд таблет, Galaxy 2 10.1таблет , Galaxy S3 зэрэг бүтээгдэхүүндээ хамгийн сүүлийн үеийн шинэ андройд "Jelly Bean" үйлдлийн системийг нь ашигласан хэмээн тайлбарлажээ. Харин “Samsung” дээрх мэдэгдлийг эрс няцааж, “Apple”-ийг iPhone болон IPad-ддаа тэдний өөрсдийнх нь зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн хариу гомдол гаргаж байгаа аж.
Э.АНХТУЯА