Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж буй шинээр томилогдсон шүүгч нарт зориулсан 80 цагийн анхан шатны тусгай сургалт Нийслэлийн шүүхийн сургалтын танхимд өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сургалтад 2012 онд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон 27 шүүгч хамрагдаж буй юм.
Уг сургалт нь ажлын арван өдөрт явагдах бөгөөд эхний долоо хоногт Нийслэлийн шүүхийн сургалтын танхимд, дараагийн долоо хоногт ХЗҮХ-ийн сургалтын танхимд тус тус үргэлжилж, ирэх сарын 7-нд өндөрлөх юм байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН