Талархлын баярт 59 тэрбумыг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Талархлын баярт 59 тэрбумыг зарцуулжээ

Америкчуудын гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг томоохон баяруудын нэг “Талархлын баяр” өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Энэ үеэр нийт 247 сая америкчууд дэлгүүр болон арилжааны сайтуудаар зочилж, 59.1 тэрбум гаруй ам.долларын худалдаа хийсэн байна. Америкийн жижиглэн худалдааны холбооноос гаргасан судалгаагаар өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлгүүрийн худалдаанд дунджаар нэг хүн 423 ам.доллар зарцуулжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 25 ам.доллараар илүү байгаа аж.  “Талархлын баяр”-ын өдрүүдээр хамгийн гүйлгээтэй байсан хүнсний бүтээгдэхүүн нь ногоон шош байсан гэнэ.

Мөн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн баярын өдрүүдээр дунджаар нэг хүн 172.42 ам.долларыг утсаар ярихад зарцуулжээ. Америкчууд “Талархлын баяр”-ыг жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт тэмдэглэдэг уламжлалтай юм. Харин Канадчууд аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн даваа гаригт энэ баярыг тэмдэглэдэг.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж