Викториа “Сэнди”-гийн хохирогчдод тусламж хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Викториа “Сэнди”-гийн хохирогчдод тусламж хүргэнэ

Их Британийн алдарт “Spice Girls” хамтлагийн гишүүн, загвар зохион бүтээгч Виктория Бэкхэм болоод Бельги-Америкийн нэрт загвар зохион бүтээгч  Диана фон Фюрстенберг, Америкийн хувцас загварын алдартай “Vogue” сэтгүүлийн Ерөнхий редактор Анна Винтур нар “Сэнди” хар салхинд өртсөн олон мянган иргэдэд 185 сая ам.долларын тусламж үзүүлэх болсноо өчигдөр мэдэгджээ.

Орчин үеийн загварын ертөнцөд өөрийн байр суурийг эзэлсэн хатагтай нар хар салхинд өртсөн иргэдэд ийнхүү туслахад “Council of Fashion Designers of America” буюу “Америкийн хувцас загварын холбоо”-ноос иэхээхэн туслалцаа үзүүлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард дэгдсэн “Сэнди” хар салхинд Америкийн загварын ертөнцийнхнөөс гадна урлаг, соёлын одод олноороо тусалсан билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж