“Хатуу хориг Тегеранд сайн дохио болно”

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

“Хатуу хориг Тегеранд сайн дохио болно”

Гэрэл зургийг АР
Бразили, Турк хоёрын зуучилсан ураны солилцоог хийхээр Тегеран зөвшөөрсөн нь АНУ  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ираны эсрэг гаргуулах хоригийг сулруулах гэсэн оролдлого гэж шинжээчид дүгнэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Сенатын Олон улсын хороонд мягмар гаригт үг хэлэхдээ Ираны тэр чармайлт үр дүнд хүрээгүйг харууллаа.

Хоригт хориг тавих эрхтэй бүх таван орон түүний тоонд Хятад, Орос хоёр дэлхийн хамтын нийгэмлэгийн саналыг хүлээн аваагүй учраас Иранд тавих шинэ хориг арга хэмжээний тогтоолын төслийг дэмжсэн гэж хатагтай Хиллари Клинтон мэдэгджээ.

Орос-Америк хоёрын стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах шинэ гэрээний талаар Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн үгийнхээ урьдатгалд Тегераны наймаа нь “олон асуудал хариулт өгсөнгүй” гэв.

Бид Бразили, Туркийн талаас гаргасан чармалтыг үнэнээсээ үнэлж байна.Гэсэн ч “тав нэмэх ЕХ” гэсэн бидний бүлэг хатуу хориг арга хэмжээ авах нь Тегеранд дохио болно гэсэн дүгнэлтэд хүрлээ гэж Төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Бразилийн ерөнхийлөгч Луис Игнасио Лула да Силвагийн энэ даваа гаригт “дипломат ялалт” гэж нэрлэсэн тэдний тохиролцоо нь Ираныг ураны баяжуулалтаа зогсооход хүргээгүй юм. Мөн түүгээр цөмийн зэвсэг бүтээх хэмжээний ураны нөөцөө авч үлдэх боломж Иранд байгаа юм. Энд хорооны дарга Жон Керри хэлэхдээ “тохиролцоо хийх гэсээр байтал Иран баяжуулсан ураанаа 1800-2300 кг болгож чадлаа. Энэ нь тохироцооны хэмжээг өөрчилж байна” гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж