Санал асуулга үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Санал асуулга үргэлжилж байна

Уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн
сэтгүүл Mongolian Mining Journal уул уурхайн салбарын оны шилдгүүдийг
шалгаруулах Mining Journal Awards –ыг гурав дахь жилдээ зохион байгуулж
байна.

Улс орны эдийн засаг, хөгжлийн гол хөдөлгүүр болсон уул
уурхайн салбарын бүтэн жилийн хөдөлмөр, хөлс хүч, оюун ухаан, бүтээн
байгуулалт, менежментийн чадварыг үнэлэн цэгнэж, олон улсын жишгээр
хууль ёсны дагуу амжилттай ажиллаж байгаа компаниудыг тодруулан зарлах
нь Mining Journal Awards –ын эрхэм зорилго билээ.

Энэ жил Mining
Journal Awards 2012 нь Шилдэг уурхай, Уул уурхайн хариуцлагатай
ажиллагаа, Шилдэг эко уурхай, Шилдэг технологи,  Шилдэг ханган
нийлүүлэгч /уул уурхайн техник/ гэсэн мэргэжлийн зургаан номинаци болон
Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага, Уул уурхайн салбарын оны хүн
гэсэн номинациар явагдах болно. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн,
судлаачдаас бүрдсэн Шүүгчдийн зөвлөл хараат бусаар мэргэжлийн өндөр
түвшинд шүүн шалгаруулдгийг өнгөрсөн жилүүдэд оролцогч компаниуд мэдэх
болсон.

Mining Journal Awards олон нийтэд нээлттэй, ил тод
шударга байх, нөгөө талаас уул уурхайн салбарын хөгжлийг даган шинээр
нэвтэрч байгаа “Нийгмийн лиценз” гэсэн ойлголтыг төлөвшүүлэхийн тулд
дээрх найман номинаци тус бүрт мэргэжлийн байгууллагуудын болон олон
нийтийн санал асуулгыг давхар явуулдаг билээ. Олон нийтийн санал асуулга
www.mongolianminingjournal.com, www.news.mn, www.gogo.mn цахим сайтуудаар арваннэгдүгээр сарын 05-наас арванхоёрдугаар сарын 03-ныг дуустал  явагдана.

Санал
асуулгын үр дүн нь компаниудын Шүүгчдээс авах онооны 20 хувийг хангах
юм. Харин “Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага”, “Уул уурхайн
салбарын оны хүн” номинацийн ялагч шууд олон нийтийн санал асуулга болон
мэргэжлийн байгууллагуудаас авсан саналаар тодорно.

Эрхэм
уншигч Таныг уул уурхайн салбарт хийж бүтээсэн зүйлтэй, сайн засаглал,
шилдэг технологитой, байгаль орчныг хамгаалагч компаниудыг нэрлэхийг
урьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж