Мавританы ерөнхийлөгч эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Мавританы ерөнхийлөгч эх орондоо иржээ

Мавританы Ерөнхийлөгч Мохаммед ульд Абдель Азиз өнгөрсөн сард машинтайгаа аялж яваад хамгаалалтын цэргийн нээсэн бууны суманд өртөн шархадсан юм. Үүний улмаас  тэрбээр Франц улсад зургаан долоо хоногийн турш эмчлүүлээд, уржигдар эх орондоо эргэн ирсэн байна. Ерөнхийлөгч Мохаммед ульд Абдель Азизийг эх орондоо эргэн ирэхэд ард иргэд нь онгоцны буудал дээр цугларч, баяртайгаар угтан авчээ. Мөн Мавританы нийслэл Нуакшот хотод ерөнхийлөгчөө угтахаар олон мянган хүн цугласан байна. Өдгөө 55 настай Ерөнхийлөгч Мохаммед ульд Абдель Азиз ард түмэндээ хүндэтгэл үзүүлэхийн сацуу биеэ эрүүл болсныг харуулахын тулд машиныхаа цонхоор гараа гарган, ард иргэдтэйгээ мэндчилжээ. Ерөнхийлөгч Мохаммед ульд Абдель Азиз нь  2008 оны цэргийн эргэлтээр төрийн эрхийг авч, хоёр жилийн дараа ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж