1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс болсноо тунхагласны 88 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын үндэсний бөхийн холбоо, МАХН-аас хамтран хүчит бөхийн барилдааныг зохион байгуулах гэж байна. Уг нь тусгаар тогтнолын баярын өдрөөр үндэсний бөхийн барилдаан болохгүй гэж байсан ч арваннэгдүгээр сарын 24-нд буюу өнгөрөгч баасан гаригт Тусгаар тогтнолын барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Барилдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх бөгөөд хүчит 256 бөх зодоглох ажээ.
С.ЦЭЛМЭГ