“Анод”-ын шүүх хурлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

“Анод”-ын шүүх хурлыг хойшлууллаа

Эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт буруугтгагдан шүүгдэж байгаа “Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал 09.00 цагт Банязүрх дүүргийн шүүхэд эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч, гэрч нар хуралд хүндэтгэх шалтгааны улмаас ирсэнгүй. Шүүх бүрэлдэхүүн энэ байдлыг харгалзан үзээд хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэл хойшлууллаа.

 “Анод”-ын гэх тодотголтой уг хэрэгт  Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад байгаа юм.

Дээрхи удирдлагуудад холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн боловч Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийг хянах явцад буюу шүүх хурлын товыг гаргах явцад хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тиймээс шүүх хурлыг товлоогүй юм.

149 хавтаст хэрэгтэй уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар хяналт тавьж байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж