Улаанбаатар хотод ханиад, томуугийн өвчлөл өмнөх оныхоос нэмэгдэх хандлагатай байгаа аж. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 122 мянган хүн эмнэлэгт хандсанаас, 8000 гаруй хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Томуугаар өвчлөгсдийн дийлэнх нь 4-15 насны хүүхдүүд байгаа аж. Мөн нийслэлийн найман дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын дийлэнхийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Дашрамд дурьдахад дэлхий даяар томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа бол Хятад улсад томуугийн А хүрээний H3N2 вирус идэвхтэй байгаа аж.
Б.СҮХ