Зэсийн үнэ ирэх онд өснө

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ ирэх онд өснө

Зэсийн үнэ өнөөдрийн байдлаар Лондоны
металын бирж дээр 7680 орчим ам.доллар/тонн-ын үнэтэй байна. Цаашид зэсийн үнэ харьцангуй
өсөх төлвийг
зарим зах
зээл
ийн судалгааны
байгууллаг
аас гаргажээ. Энэ сард Хятадын PМI буюу үйлдвэрлэлийн
салбарын үзүүлэлт сүүлийн арван гурван сарын хугацаан дахь хамгийн дээд
үзүүлэлтэд хүрч, 50.4 болсон нь нэлээд эерэг шинж тэмдэг болж байна. Үүнээс
гадна АНУ-ын амины орон сууцны зах зээлийн үзүүлэлт сайн байгаа нь зэсийн зах
зээл сэргэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Олон улсын эдийн засгийн шинжилгээний “Markit
Economics” байгууллага Европын нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгаа ч
Хятад, АНУ-ын эдийн засгийн байдал сэргэж эхлээд байгааг онцолж байна.

Хятадын хувьд энэ оны дөрөвдүгээр улиралд
эдийн засгийн өсөлт нь 8.4 хувьтай гарахаар байгааг China Daily мэдээлжээ. Энэ
нь сүүлийн долоон улирлын турш үргэлжлэн удаашраад байсан тус улсын эдийн
засгийн өсөлт эргээд эрчимжих төлөвтэйг харуулж байна. Өнгөрсөн гуравдугаар
улиралд тус улсын эдийн засгийн өсөлт 7.4 хувьтай гарсан юм.

Ирэх онд зэсийн үнэ дунджаар 8500
ам.доллар/тонн байх тооцоог зарим судалгааны байгууллага хийжээ.
Хэрэв зэсийн ирэх оны дундаж үнэ 8500 ам.долларт хүрэх
тооцоо биелвэл хүрэн металын үнэ энэ оныхоос нэлээд өндөр байх юм. Учир нь энэ
оны зэсийн дундаж үнийг эхний арван сарын байдлаар тооцоход 8000
ам.доллар/тоннд ч хүрэхгүй байгаа юм.


Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж