Мексикт 19 хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Мексикт 19 хүний цогцос олджээ

Мексикийн цагдаа нар Чиуауа мужийн Росалес хотын ойролцоох замын хажуугаас 19 хүнийг булшилсан томоохон булш олжээ. Нас барсан хүмүүс эрэгтэй бөгөөд толгойдоо буудуулан нас барсан хэмээн эх сурвалж мэдээлжээ. Дээрх 19 цогцосны 11-ийг нь бараг хоёр жилийн булсан байсан бол найман цогцос нь дөнгөж нэг өдрийн өмнө булшлагдсаныг шинжилгээгээр тогтоожээ. Чиуауа муж нь Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийн хоорондох хүчирхийлэл газар авсан мужуудын нэг бөгөөд тус мужид жил бүр олон мянган хүн хар тамхины бүлэглэлийн хүчирхийллийн золиос болон амь үрэгддэг байна.  Мексикт энэ он гарсаар нийт 16 мянган хүний үл танигдах цогцос олдоод байгаагийн ихэнхи нь хар тамхины бүлэглэлтэй холбоотой хэргийн улмаас амь үрэгдсэн хэмээн тогтоосон байдаг аж.  Мөн Мексикийн албаныхны мэдээлснээр тус улсад 24 мянган хүн ор сураггүй болоод байгаагийн ихэнхийг нь хар тамхины бүлэглэлийн үйл ажиллагааны золиос болсон хэмээн сэжиглэж байгаа аж. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж