Италид автомашин галт тэргэнд дайруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Италид автомашин галт тэргэнд дайруулжээ

Италийн Россано хотын ойролцоо автомашин төмөр замаар зам гарч яваад галт тэргэнд дайруулсан осол гарчээ. Үүний улмаас автомашинд зорчиж явсан Румыны зургаан иргэн амь үрэгдсэн байна. Осол орон нутгийн цагаар өчигдөр оройн 17:15 минутын үед болсон бөгөөд хэргийн газар цагдаа болон гал сөнөөгчид ажиллажээ. Одоогоор Италийн албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Россано хот нь зүүн өмнөд хэсгийн Неаполь хотоос 300 километр, зүүн хойд хэсгийн Режо-ди-Калабрия хотоос 280 метрийн зайтай оршдог юм байна. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж