Захидлынхаа хариуг 33 жилийн дараа хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Захидлынхаа хариуг 33 жилийн дараа хүлээн авчээ


Бельги улсын нэгэн иргэн лонхонд хийсэн захидлынхаа хариуг 33 жил өнгөрсний дараа Facebook нийгмийн сүлжээгээр дамжуулан авсан тухай орон нутгийн хэвлэлд гарчээ.

Оливиер Вандевелле амран зугаацахаар Английн далайн эргийн ойролцоо аялж явах үеэр тэмдэглэлийн дэвтрийнхээ нэгэн хуудсыг тасдан авч, өөрийнхөө аян замын адал явдлын талаар захидал бичихээр шийдсэн аж.

“Би 14 настай Бельги улсад амьдардаг нэгэн хүүхэд байгаа юм. Миний захидлыг олж авах хүн нь надтай адил эрэгтэй хүүхэд ч юм уу охин ч юм уу эсвэл насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нэгэн байх болов уу гэж бодож байна. Би 18 метрийн  урттай нэгэн усан онгоцоор аялж явна. Усан онгоцны нэрийг Тамарис гэдэг юм. Энэхүү захидал бичиж байгаа мөчид бид  Портлэнд Билл хэмээх английн өмнөд усан эргийн хажуугаар өнгөрч байна. Маргааш гэхэд холдоод явчих байхаа” гэсэн үгтэй захиа бичжээ.

33 жилийн дараа английн Свейнейжид амьдардаг Лорайне Ятес хэмээх бүсгүй Английн далайн эргийн өмнөд хэсгээс нэгэн битүүмжилсэн лонхтой захидал олсон нь бичсэн зүйлиг  нь уншиж болохоор байсан аж.

Захиаг олсон англи бүсгүй захидал бичсэн хүний нэр, холбогдох нотолгоо баримт нь тодорхой байсан тул Facebook-аар дамжуулан эрэн сурвалжлахаар эрслэн шийджээ.

Захидал бичсэн гэх бельги иргэн гэнэт хариу захидал хүлээн авч учраа олохгүй хэсэг алмайрсан боловч усан онгоцны нэр, болсон явдлыг санаж, балчир залуу байхдаа илгээсэн захидлаа эргэн санаж хариу захиа илгээжээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж