
нээгдэхээс өмнө “Челси” клубт зээлийн гэрээгээр тоглохыг хүссэн Дидье
Дрогбагийн хүсэлтэд FIFA татгалзсан хариу өгчээ. Өдгөө Хятадын Супер
лигийн “Шанхай Шеньхуа” багт хүчин зүтгэж буй Дрогба FIFA-гийн дүрмийн
дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нд нээгдэх олон улсын өвлийн солилцооны
үеэр багаа сэлгэх боломжтой. Харин Хятадын лигийн улирал өндөрлөсний
дараа тэрбээр түр хугацаанд “Челси”-д тоглох хүсэлтээ FIFA-д уламжлаад
байсан юм. Гэвч FIFA-гаас Дидье Дрогба Хятадын Супер лигийн багтай
байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тул өвлийн солилцооны цонх
нээгдэх хүртэл буурь сэлгэх боломжгүй гэжээ. Уг нь Дрогба нэгдүгээр
сарын 19-нд Өмнөд Африкт эхлэх Африкийн цомын тэмцээний өмнөх бэлтгэл
болгож, өөр багт тоглох хүсэлтэй байжээ.
“Шанхай Шеньхуа”-тай
байгуулсан Дрогбагийн гэрээ 2014 онд дуусгавар болно. Гэхдээ гэрээний
нөхцөлд тусгаснаар нэгдүгээр сарын 1-нд өвлийн солилцоо эхэлмэгц тэрбээр
өөр багтай түр хугацааны, эсвэл байнгын гэрээ ч хийх боломжтой юм
байна.
С.ЦЭЛМЭГ