СЕХ-ноос Д.Арвины нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

СЕХ-ноос Д.Арвины нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт энэ сарын 21-нд буюу орон нутгийн сонгуультай давхцуулан дахин санал хураалт явуулсан билээ. Сонгогчдын саналаар 28 хувийн босгод хүрээгүй, МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг, Д.Арвин нар тус тойрогт өрсөлдсөн юм. Хэдийгээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт сонгогчдын ирц 50+1 хувьдаа хүрээгүй гэж байгаа боловч УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар дахин санал хураалтаар олонхийн санал авсан нь УИХ-ын гишүүнд сонгогдоно гэж заасан тул тус тойрогт олонхийн санал авсан нэр дэвшигч Д.Арвины нэрийг СЕХ-ноос УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

СЕХ-ноос нэр дэвшигч Д.Арвиныг УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцож, өнөөдөр 12.00 цагт УИХ-ын дарга З.Энхболдод түүний нэрийг өргөн мэдүүлэхээр болсон байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж