Испани, Мексик улс далбаануудаа солилцов

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Испани, Мексик улс далбаануудаа солилцов

Испани, Мексик улс Европын холбоо, Латин Америкийн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр 200 жилийн тэртээ тулалдааны талбарт олзолсон бие биенийхээ төрийн далбааг харилцан солилцжээ.

Эдгээр далбайг солилцож байгаа нь бэлэгдлийн утга учиртай зүйл юм. Учир нь Мексикийн нутагт тулалдаж байсан сүүлчийн испани цэргүүд болон Мексикийн тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж  байсан мексикчүүдийн дайны талбарт харилцан олзолсон төрийн далбайнууд байжээ.

Энэ үйл явдал Мексик улсын үндэсний тусгаар тогтнолын 200 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай давхцаж байгаа юм байна.

Испани улсын буцаан өгөх гэж буй далбааг 1811 онд Мексикийн санваартан Идальго-гийн удирдсан босогчдоос олзлон авч, өнөө хүртэл Испанийн Цэргийн музейд хадгалж байжээ. Үүний хариу болгон хүлээлгэн өгч байгаа испанийн далбаа нь генерал Баррадасийн удирдан тулалдаж байсан армиас олзлон авсан дөрвөн далбааны нэгэн бөгөөд Мексикийн Чапултепекийн Музейд хадгалж байжээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж