МАН-ыг бүлэгтэй болгох асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

МАН-ыг бүлэгтэй болгох асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ.

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн байгаа.

Энэ хуулийн төслийг өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжилгүй, долоо хоногийн хугацаагаар хойшлуулж байсан ч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжиж, ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж