Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ

Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа “Анод” банкны удирдлагуудад холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болох байсан ч шүүгдэгчид хуралдааныг хойшлуулах албан хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлтийг одоо шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна.

Хэргийг сануулахад, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсээс 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа,  Тамгын газрын дарга Л.Уламбаяр нарыг Ганц худагт саатуулж, сэжигтнээр татсан юм. Сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд шалгаж байгаа уг хэрэгт тус банкны болон бусад банкны 14 хүн холбогдон яллагдагчаар татагдсан юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж